Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тайландын эрх баригчид Саудын Араб бүсгүйг албадан гаргахаас татгалзжээ

Тайландын эрх баригчид исламын уламжлалаас татгалзсаных нь төлөө мөрдөж мөшгөх аюулд ороод байгаагаа мэдүүлж Саудын Араб улсаас зугтсан гэх бүсгүйг албадан гаргахаас татгалзсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландын эрх баригчид  Саудын Араб бүсгүйг албадан гаргахаас татгалзжээ
Тайландын эрх баригчид Саудын Араб бүсгүйг албадан гаргахаас татгалзжээ. Зураг: МҮОНРТ

Тайландын эрх баригчид исламын уламжлалаас татгалзсаных нь төлөө мөрдөж мөшгөх аюулд ороод байгаагаа мэдүүлж Саудын Араб улсаас зугтсан гэх бүсгүйг албадан гаргахаас татгалзсан байна. Тайландын цагаачлалын цагдаагийн байгууллага РахафМохамедАль Кунуныг Кувейт руу албадан явуулах гэснээс болж нисэх онгоцны буудалд олон цаг маргаан үүссэн байна.

Гэвч цагаачлалын цагдаагийн албаны тэргүүн түүнийг аюулаас зугтаж тусламж хүссэн учир хуулийн дагуу хүний эрхийг хамгаалахаар түүнийг улс орондоо үлдээж байгаагаа мэдэгдсэн байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссарын газраас РахафМохамед Аль Кунун Тайландаар дамжин Австрали руу нисэх ёстой байсныг мэдээлсэн байна.

Австраличууд үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээндээ бүсгүйд тусалж нутагтаа авчрахын тулд боломжтой бүхнийг хийхийг эрх баригчдаасаа уриалсан хөдөлгөөн өрнүүлсэн байна. Аль Кунун СаудынАрабт эмэгтэйчүүдийн эрхийг онцгой ихээр хязгаарлаж гудамжинд нөхөр эсвэл хамаатны эр хүнгүйгээр гарахыг хориглосныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр твиттер хуудсандаа гэрээсээ зугтан гарахынх нь өмнө үсээ тайрсных нь төлөө ар гэрийнхэн нь түүнийг хагас жил түүнийг цоожилж байсныг бичсэн байсан юм.

Хуваалцах