Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тайландын Ерөнхий сайд өнөөдөр сонгогдоно

Ерөнхий сайдыг сонгох энэ санал хураалтаар цэргийн дэглэмтэй Тайландын Засгийн газрын түр Ерөнхий сайд-генерал Прают Чан Оча албан ёсоор Тайландын Ерөнхий сайдын суудалд үлдэх магадлалтай байна гэж хэвлэлүүд бичиж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландын Ерөнхий сайд өнөөдөр сонгогдоно
Тайландын Ерөнхий сайд өнөөдөр сонгогдоно. Зураг: МҮОНРТ

Тайландын парламент өнөөдөр шинэ Ерөнхий сайдаа сонгоно. Ерөнхий сайдыг сонгох энэ санал хураалтаар цэргийн дэглэмтэй Тайландын Засгийн газрын түр Ерөнхий сайд-генерал Прают Чан Оча албан ёсоор Тайландын Ерөнхий сайдын суудалд үлдэх магадлалтай байна гэж хэвлэлүүд бичиж байна.

Таван жилийн өмнө болсон цэргийн эргэлтийн дараа энэ оны гуравдугаар сард тулс улсын парламентын анхны сонгууль болж, шинэ парламент эхний хуралдаанаа өнгөрөгч тавдугаар сард хийсэн. Сонгуулиар парламентын доод танхимд аль нэг нам дийлэнх олонх болоогүй ч, цэргийн дэглэмийг дэмждэг Палан Парачарат нам хоёрдугаарт жагссан юм. Энэ намаас цэргийн генерал асан Прают Чан Очаг дэмжиж сонгуульд оролцсон юм.

Парламентын дээд, доод танхимын гишүүд хамтран шийддэг учраас тэрбээр албан ёсоор Тайландын шинэ Ерөнхий сайд болох магадлалтай байгаа юм байна. Учир нь тус улсын парламентын дээд танхимын гишүүд үндсэндээ цэргийн хүмүүс байдаг.

Даваа гарагт цэргийн дэглэмт Засгийн газрын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байгаа Прают Чан Очаг улс орныхоо ирээдүйн талаарх төсөөллөө танилцуулахыг Тайландын улс төрийн сөрөг хүчнээс шаардсан ч тэрбээр үүнээс нь татгалзсан байна.

Тэрбээр “Дараагийн Засгийн газрын тэргүүн хэн болохыг би мэдэхгүй. Ерөнхий сайдыг сонгох асуудал миний асуудал биш. Энэ бол парламентын гишүүдэд хамаатай зүйл” гэж хариулсан байна.

Харин парламентад сонгогдсон цэргийн дэглэмийг эсэргүүцэгч эвслээс зүүний төвч үзэлтэй "Шинэ ирээдүй" намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэж байна.

Хуваалцах