Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тайландын хаан Пумипон Адульядеттай салах ёс гүйцэтгэх ёслол эхэллээ

Пумипон Адульядеттай салах ёс гүйцэтгэж эхэллээ. Хаан Адульядет өнгөрсөн оны 10 р сард 88 насандаа таалал төгссөн юм. Үүнтэй холбоотойгоор тус улс даяар бүтэн нэг жилийн гашуудал зарласан юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландын хаан Пумипон Адульядеттай салах ёс гүйцэтгэх ёслол эхэллээ
Тайландын хаан Пумипон Адульядеттай салах ёс гүйцэтгэх ёслол эхэллээ. Зураг: МҮОНРТ

Пумипон Адульядеттай салах ёс гүйцэтгэж эхэллээ. Хаан Адульядет өнгөрсөн оны 10 р сард 88 насандаа таалал төгссөн юм. Үүнтэй холбоотойгоор тус улс даяар бүтэн нэг жилийн гашуудал зарласан юм. Харин өчигдрөөс нийслэл Бангкок хот дахь хааны ордонд түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол эхэллээ. Таван өдрийн хугацаанд Тайландын угсаа залгамжлах ханхүү, хааны ураг төрлийнхөн, төр засгийн албаны хүмүүсээс гадна жирийн иргэд салах ёс гүйцэтгэх юм.

Өчигдөр л гэхэд хааны ордны гадна эмгэнэл гашуудлаа илэрхийлж, хаантайгаа салах ёс гүйцэтгэхээр 25 мянган хүн цугласан байлаа. Мөн дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид энэ гашуудлын ёслолд оролцохоор хүрэлцэн ирээд байгаа юм бйана. Хаан Пумипон Адульядетаг тус улсын эв нэгдэл, тогтвортой байдлын бэлэг тэмдэг хэмээн өргөмжилдөг байсан юм.

Хуваалцах