Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тайландын Паттани хотод болсон дэлбэрэлтийн уршгаар 60 хүн гэмтэж шархаджээ

Тайландын Паттани хотод өчигдөр 2 дэлбэрэлт болсны уршгаар 60 гаруй хүн гэмтэж шархадсан байна. Тэдгээрээс 20 орчмынх нь биеийн байдал онц хүнд байгаа аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландын Паттани хотод болсон  дэлбэрэлтийн уршгаар 60  хүн гэмтэж шархаджээ
Тайландын Паттани хотод болсон дэлбэрэлтийн уршгаар 60 хүн гэмтэж шархаджээ. Зураг: МҮОНРТ

Тайландын Паттани хотод өчигдөр 2 дэлбэрэлт болсны уршгаар 60 гаруй хүн гэмтэж шархадсан байна. Тэдгээрээс 20 орчмынх нь биеийн байдал онц хүнд байгаа аж.

Тайландын эрх баригчид мусульманы салан тусгаарлагчид энэ дэлбэрэлтүүдийг үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм байна. Тайландын нийт хүн амын дийлэнх нь буддын шашинтай. Харин өмнөд 3 муж болох Ява, Паттани, Наратхиват мужид исламын шашинтнууд олноороо амьдардаг.

Энд салан тусгаарлах хөдөлгөөн өрнөж, эрх баригчидтай тэмцэх болсны улмаас өнгөрсөн 13 жилийн хугацаанд 6500 хүн салан тусгаарлагчдын гарт амиа алдсан байна.

Хуваалцах