Тайландын шинэ Ерөнхий сайд батламжаа гардан авлаа
Цэргийн эргэлтийг толгойлон оролцсон түр засгийн газрын тэргүүн Прают Чан Оча мягмар гарагт Тайландын эзэн хаанаас батламж авч, тангаргаа өргөлөө.
Мэдээллийн алба

Цэргийн эргэлтийг толгойлон оролцсон түр засгийн газрын тэргүүн Прают Чан Оча мягмар гарагт Тайландын эзэн хаанаас батламж авч, тангаргаа өргөлөө. Тэрбээр батламж гардах ёслолын дараа өөрийгөө “Ард түмэндээ шударгаар бүрэн зориулж, ард иргэдээ сонсоно” хэмээн амлажээ.
Түүний эрх мэдлийн хүрээнд Тайландын улс төрд цэргийн мэдэлтнүүд, үүрэгтнүүдийн хүч нөлөө их байхаар байна гэж хэвлэлүүд бичсээр байна. Гэхдээ түүний удирдаж буй эвслийн Засгийн газар 19 намаас бүрдэж, парламентын доод танхимын сонгуульд олонхын суудал авч чадаагүй учраас генерал Прают Чан Оча Ерөнхий сайдын хувиар хийх үйлдэл бүртээ анхааралтай байх хэрэгтэй гэж ажиглагчид анхааруулжээ.


















