Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тайландын шинэ хаан эцгийнхээ мэндэлсэн өдөрт зориулсан ёслолыг үйлдлээ

Тайландын шинэ хаан Маха Вачиралонгкорн өнгөрсөн 10 дүгээр сард таалал төгссөн эцгийнхээ мэндэлсэн өдөрт зориулж тусгай ёс үйлдсэн байна. Олон мянган хүн Бангкок хот дахь хааны ордонд болсон энэ ёслолыг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландын шинэ  хаан эцгийнхээ мэндэлсэн өдөрт зориулсан ёслолыг үйлдлээ
Тайландын шинэ хаан эцгийнхээ мэндэлсэн өдөрт зориулсан ёслолыг үйлдлээ. Зураг: МҮОНРТ

Тайландын шинэ хаан Маха Вачиралонгкорн өнгөрсөн 10 дүгээр сард таалал төгссөн эцгийнхээ мэндэлсэн өдөрт зориулж тусгай ёс үйлдлээ. Олон мянган хүн Бангкок хот дахь хааны ордонд болсон энэ ёслолыг үзэж сонирхохоор цугласан байна. Түүнчлэн орон нутгийн телевизээр буддын шашны энэ ёслолыг орон даяар шууд дамжуулан үзүүлжээ. Тайландын шинэ хаан өнгөрсөн 12 дугаар сарын нэгний өдөр хаан ширээндээ заларсан юм.

Түүний эцэг Пумипон Адульядет өнгөрсөн 10 дугаар сарын 31-ны өдөр таалал төгссөн бөгөөд тэрээр 70 жилийн туршид хаан ширээнд заларч, ард түмэндээ хамгийн нэр хүндтэй хаан гэдгээрээ тэмдэглэгдэн үлджээ. Түүнийг ард олон нь аугаа IX Рама гэж нэрийддэг байсан юм. Хэдийгээр Тайландад эзэн хаан бэлэгдлийн статустай байдаг ч Пумипон хаан улс төрийн чухал шийдвэрүүдийг нэг бус удаа гаргаж, хориг тавих эрхээ ч ашиглаж байсан аж.

Түүнийг таалал төгссөний дараагаар Тайландын түр засгийн газар хааны гэр бүлийнхнийг хамгаалах арга хэмжээнүүдийг авсан бөгөөд тэр дундаа хааны гэр бүлийнхэнтэй холбоотой шүүмжлэлтэй мэдээлэл нийтлэсэн хэд хэдэн цахим хуудсыг хаасан юм.

Хуваалцах