Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тайландын шинэ хааныг ширээнд нь залах ёслолд 200 мянга гаруй хүн оролцоно

Тайландын хаан Маха Вачиралонгкорн буюу 10-р Рамагийн хаан ширээнд залах ёслолын ажиллагаанд 200 мянга гаруй хүн оролцоно. Ёслолын ажиллагаа ирэх сард Бангкок хотноо болно гэж лхагва гарагт “Бангкок Пост” сонинд мэдээлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландын шинэ хааныг ширээнд нь залах ёслолд 200 мянга гаруй хүн оролцоно
Тайландын шинэ хааныг ширээнд нь залах ёслолд 200 мянга гаруй хүн оролцоно. Зураг: МҮОНРТ

Тайландын хаан Мáха Вачи́ралонгкорн буюу 10-р Рамагийн хаан ширээнд залах ёслолын ажиллагаанд 200 мянга гаруй хүн оролцоно. Ёслолын ажиллагаа ирэх сард Бангкок хотноо болно гэж лхагва гарагт “Бангкок Пост” сонинд мэдээлсэн байна.

Хааны ордны өмнөд хэсгийн зууван талбай буюу СанамЛуанг, мөн Их ордны ханын дагуух газар нутгийг үзэгчдэд зориулан нээх юм байна. Энд тавдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд хүссэн хүн бүр хаан ширээнд залах үйл явцыг үзэх боломжтой.

Нийслэлийн захиргаанаас хотын зургаан дүүрэгт үнэ төлбөргүй хоолтой гал тогоо ажиллуулахаар төлөвлөж байна. Хотын захиргаанаас хувийн хэвшлийнхнийг ундны ус тараах ажилд оролцох хүсэлт тавьжээ.

68 газар энэ өдрүүдэд иргэдэд угаалгын өрөөг нь ашиглахыг зөвшөөрсөн бол орон нутгаас ирсэн хүмүүс мянган хүний багтаамжтай Тайланд-Японы залуучуудын төвд хоноглох боломжтой гэжээ.

10 дугаар Рама хаан 2016 оны 12 дугаар сарын 1-нд буюу 70 жил хаан ширээнд суусан эцгийгээ таалал төгссөний дараа хаан ширээнд заларсан юм. Тэгвэл өнгөрөгч нэгдүгээр сарын 1-нд Хааны ордны хорооноос тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд хаан ширээнд залах ёслолын ажиллагаа болно гэж зарлажээ.

Хуваалцах