Тайландын өмнөд мужуудад үер усны гамшиг нүүрлэжээ
Тайландын өмнөд мужуудад усархаг бороо зүсрэн орж байгаагийн улмаас үер усны гамшиг нүүрлээд байна.
Мэдээллийн алба

Тайландын өмнөд мужуудад усархаг бороо зүсрэн орж байгаагийн улмаас үер усны гамшиг нүүрлээд байна. Тайландын Дотоод хэргийн яамны мэдээлснээр тус улсын өмнөд бүсийн 14 мужийн 12-т нь үер усны гамшиг нүүрлэж, 1.1 сая хүн гамшигт өртжээ. Тайландын өмнөд мужуудад үерийн улмаас 25 хүн амь насаа алджээ.
Мөн зарим мужийн хот, суурингуудад байгалийн гамшгийн улмаас гэрэл цахилгаан тасарсан байна. Тайландын эрх баригчид өмнөд мужуудын гамшигт өртсөн иргэдэд тусламжийн бараа бүтээгдэхүүн хүргэхэд аврах албаныхныг дайчилжээ. Гамшгийн бүсэд зарим иргэн гэр бүлээ аврахын тулд үерийн уснаас загас барьж байгаа гэсэн мэдээллийг ч Тайландын орон нутгийн хэвлэлүүд өгчээ.



















