Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Тайм" сэтгүүлийн санал асуулгад Берни Сандерс тэргүүлжээ

Жил бүр “Онцлох хүн”-ийг шалгаруулдаг уламжлалтай Америкийн “Тайм” сэтгүүлийн газраас уншигчдынхаа дунд явуулсан энэ жилийн санал асуулгад

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тайм" сэтгүүлийн санал асуулгад Берни Сандерс тэргүүлжээ
"Тайм" сэтгүүлийн санал асуулгад Берни Сандерс тэргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Жил бүр “Онцлох хүн”-ийг шалгаруулдаг уламжлалтай Америкийн “Тайм” сэтгүүлийн газраас уншигчдынхаа дунд явуулсан энэ жилийн санал асуулгад АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Берни Сандерс тэргүүлжээ.

Зүүний үзэл бодлоороо алдартай, өөрийгөө социалист гэж нэрлэдэг энэ сенатч 10.2 хувийн санал авч жагсаалтыг тэргүүлсэн бол Пакистаны хүний эрхийг хамгаалагч Малала Юсуфзаи 5.2 хувийн саналаар удаалжээ. Гэхдээ “Тайм” сэтгүүл тогтсон заншлынхаа дагуу, редакцийнхаа саналаар “Оны онцлох хүн”-ийг тодруулна. Одоогоор шалгаруулалтад тунаж үлдэгсдийн дотор Владимир Путин, Ангела Меркель, Дональд Трамп нар байгаа.

Тэдний хэн нь энэ жил “Оны онцлох хүн” болохыг өнөөдөр Эн-Би-Си телевизийн “Түдэй” нэртэй хөтөлбөрийн үеэр зарлах юм байна. “Тайм” сэтгүүл тухайн оныхоо нийгэм, улстөрийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүнийг “Оны онцлох хүн”-ээр нэрлэдэг уламжлал 1927 оноос хойш тогтсон байна. Атлантын далай дээгүүр буулгүй ниссэн Америкийн нисэгч Чарльз Линдберг түүхэнд хамгийн анхны “Оны хүн”-ээр тодорч байжээ.

Хуваалцах