Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Таймс талбайд болсон ёслолыг нэг тэрбум хүн цэнхэр дэлгэцээр үзжээ

1907 оноос хойш шинэ оноо угтахдаа гэрэлт бөмбөлөг унагах ёслол зохион байгуулах болсон АНУ-ын Нью-Йорк хот дахь Таймс талбайд мөн л нэг сая орчим хүн цугларсан байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таймс талбайд болсон ёслолыг  нэг тэрбум хүн цэнхэр дэлгэцээр үзжээ
Таймс талбайд болсон ёслолыг нэг тэрбум хүн цэнхэр дэлгэцээр үзжээ. Зураг: МҮОНРТ

1907 оноос хойш шинэ оноо угтахдаа гэрэлт бөмбөлөг унагах ёслол зохион байгуулах болсон АНУ-ын Нью-Йорк хот дахь Таймс талбайд мөн л нэг сая орчим хүн цугларсан байна. Хоёр мянга 700-гаад болор хэсгээс бүрддэг 5.5 тонн жинтэй тус бөмбөлөг 43 метрийн өндөрөөс 60 секундын турш доошилж, газардсанаар шинэ он ирснийг цугласан олонд зарлажээ.

Таймс талбайд цугларсан хүмүүсээс гадна дэлхий даяар нэг тэрбум хүн гэрэлт бөмбөлөг унагах ёслолыг цэнхэр дэлгэцээрээ үзэж сонирхсон байна. Таймс талбайд болсон 2016 оныг угтах ёслолын үйл ажиллагаанд олон алдартай дуучин ая дуугаа өргөсөн байна. Энэ үеэр олон нийтийн дунд хэв журам сахиулах, мөн болзошгүй террорист халдлагаас сэргийлэх зорилгоор зургаан мянган цагдаа тус талбайд дайчлагджээ. Эдгээр цагдаагийн зарим нь энгийн хувцас өмсөж, зүсээ хувирган ажилласан байна.

Хуваалцах