Тайшир суманд "Соёлын төв" үүдээ нээлээ
Говь-Алтай аймгийн Тайшир суманд шинээр барьсан "Соёлын төв"-ийн нээлтийг хийсэн байна. Уг барилгыг улсын төсвөөс нэг тэрбум 84 сая төгрөгийн төсөвт өртгөөр "Хонгор буурал" ХХК барьж гүйцэтгэжээ.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймгийн Тайшир суманд шинээр барьсан "Соёлын төв"-ийн нээлтийг хийсэн байна. Уг барилгыг улсын төсвөөс нэг тэрбум 84 сая төгрөгийн төсөвт өртгөөр "Хонгор буурал" ХХК барьж гүйцэтгэжээ.
Соёлын төвийн нээлтийн үеэр Хуримт, Галуут, Далан багийн иргэдийн дунд бөхийн барилдаан, шагайн харваа, гар бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулж, аймгийн АДБАЧ-ын уран бүтээлчид хүрэлцэн ирж тоглолт хийжээ.




















