Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тайваньд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Тайваньд өнгөрсөн шөнө 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн төв нь тус улсын Хуален хошуунаас зүүн хойд зүгт 20 км-ийн зайд 10 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Энэ байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хамгийн сүүлд авсан мэдээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Тайваньд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Тайваньд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Зураг: МҮОНРТ

Тайваньд өнгөрсөн шөнө 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн төв нь тус улсын Хуален хошуунаас зүүн хойд зүгт 20 км-ийн зайд 10 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Энэ байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хамгийн сүүлд авсан мэдээллээр 2 хүн амиа алдаж 200 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын эрх баригчид болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Мөн Хуален хотод газар хөдлөлтийн чичиргээ хамгийн их мэдрэгдэж хот дахь өндөр, томоохон хэмжээний байшин барилга эвдэрч нурсан байна. Мөн цахилгааны шугам болон цэвэр усны хэд хэдэн томоохон шугамуудад гэмтэл гарсны улмаас одоогийн байдлаар 40 мянган өрх цахилгаангүй ундны усгүй байна. Зөвхөн барилга байгууламжаас гадна, зам талба, төмөр замууд эвдэрч гэмтсэн учраас, энэ бүс нутгийн хурдны болон гүүрэн гарцуудыг түр хугацаанд хаасан байна. Энэ байгалийн гамшигтай холбоотойгоор өнөөдөр сургууль цэцэрлэг ажиллахгүй мөн 800 гаруй хүн хоргодох байранд байгаа тухай БиБиСи агентлаг мэдээлж байна.

Одоогийн байдлаар аврах ажиллагаанд цэрэг армийн албан хаагчид ажиллаж байна аврах нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлээд байна. Тайванийн цаг уурын албанаас өнгөрсөн Ням гаригаас хойш газар хөдлөлтийн чичирхийлэл 94 удаа мэдрэгдсэн учир ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсаар байсан. Цаашид ч ойрон 2-3 долоо хоног дотор газар хөдлөлт болох магадлал өндөр, бага хэмжээний газар хөдлөлт болж чичирхийлэл мэдрэгдсээр байх тухай мөн анхааруулж байна.

Сая газар хөдлөлт болсон Хуален хот нь нийслэл Тайпей хотоос 160 км зайд оршдог 100 мянган оршин суугчтай аялал жуулчлалын гол төв бүс нь Тайван нь хоёр тектоник хавтны зааг дээр байрладаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг.

Хамгийн сүүлд 2 жилийн өмнө 2016 оны 2-р сард 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж үүний улмаас 115 хүн амиа алдаж байсан юм.

Хуваалцах