Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тайваньд газар хөдөлжээ

Тайваньд өчигдөр орой орон нутгийн цагаар 20 цагийн үед 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 1 эмэгтэй бэртсэн байна. Тус улсын цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн голомт зүүн хэсэгт байсан ч, чичирхийлэл нь өргөн хүрээг хамарч, нийслэл Тай Пэй-д газар х

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайваньд газар хөдөлжээ
Тайваньд газар хөдөлжээ. Зураг: МҮОНРТ

Тайваньд өчигдөр орой орон нутгийн цагаар 20 цагийн үед 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нэг эмэгтэй бэртсэн байна. Тус улсын цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн голомт зүүн хэсэгт байсан ч, чичирхийлэл нь өргөн хүрээг хамарч, нийслэл Тай Пэйд газар хөдлөлтийн чичиргээн мэдрэгджээ.

Аврах албаныхны мэдээлснээр газар хөдлөлтийн үеэр 79 настай эмээ газар унаж, хөлөө хугалснаас бусдаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй гэсэн байна. Орон нутгийн телевизүүдийн дамжуулж байгаа дүрсэнд бууснаар газар хөдлөлтийн үед дэлгүүрийн лангуун дээрх бараа нурж, гэрэл цахилгаан яльгүй доголдол үүссэн харагджээ. Өнгөрсөн 6 сард Тайваньд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, 19 хүн шархдаж байжээ.

Хуваалцах