Тайванийн тусгаар тогтнол түүхийн явцтай зөрчилдөнө гэж Си Жиньпин мэдэгдлээ
Тайванийн тусгаар тогтнолын үзэл бодол түүхийн явцтай зөрчилдөж, эцэстээ мухардалд оруулна гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин мэдэгдлээ. Түүний хэлснээр, хятадууд хятадуудтайгаа дайтадгүй,
Мэдээллийн алба

Тайванийн тусгаар тогтнолын үзэл бодол түүхийн явцтай зөрчилдөж, эцэстээ мухардалд оруулна гэж БНХАУ-ын дарга СиЖиньпин мэдэгдлээ. Түүний хэлснээр, Хятадууд Хятадуудтайгаадайтадгүй, иймээс Тайванийг эх газрын Хятадтай эв зүйгээр нэгтгэх нь эх газрын Хятадууд төдийгүй Тайваний хоолойн цаадах эх орон нэгтнүүдийн эрх ашигт бүрэн нийцэх юм байна.
“Бид Хятад улсыг эв зүйгээр нэгтгэхийн тулд асар уудам орон зай бий болгоход бэлэн байгаа хэдий ч ямар нэг салан тусгаарлах үзэл суртлыг тэвчихгүй” гэдгийг БНХАУ-ын дарга цохон тэмдэглэлээ. Мөн тэрбээр: “Хятад улсыг нэгтгэх үйл явц хэний ч хууль ёсны эрх ашигт, тэр дотор Тайванийн эдийн засгийн эрх ашигт хохирол учруулахгүй” гэдгийг онцолсон байна. “Энэ үйл явц эсрэгээр Ази Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд түлхэц болоод зогсохгүй нэгдмэл хувь заяатай нийгэм бүтээн байгуулахад чухал хувь нэмэр болно” гэдгийг СиЖиньпин дарга хэллээ.
“Тайванийн асуудалд эв зүйгээр нэгдэх зарчмыг баримтлах нь зөв сонголт, тэгээд ч Тайванийн хоолойг нааш цааш гатлах нь бидний дотоод хэрэг, бид аливаа асуудлыг харилцан ярилцаж, зөвлөлдөж байж шийдэх ёстой, энэ асуудалд гадны оролцоо байх ёсгүй” гэдгийг Хятадын тэргүүн мэдэгдлээ. 1949 оны иргэний дайнд коммунистуудад ялагдсан ЧанКайши тэргүүтэй Гоминданы хүчин Тайван руу зугтсанаас хойш өнөөг хүртэл тус арлыг өөрийн гэсэн засаг захиргаа удирдаж байна. Бээжин Тайванийг хятадын нэг муж гэж үздэг.


















