Тажикистан улсыг зорьсон хөлбөмбөгчид энэ сарын 5, 7-нд тоглоно
Тажикистан улсыг зорьсон хөлбөмбөгчид энэ сарын 5, 7-нд тоглоно
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны "H" хэсгийн тоглолтуудаа хийхээр Тажикистан улсыг зорьсон билээ.
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн хөвгүүд Төв аймаг дахь МХБХ-ны бэлтгэлийн төвд тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хангасан бөгөөд тус шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гарьдмагнай, туслах дасгалжуулагчаар Ж.Баяртулга ажиллаж байна.
Монголын шигшээ баг АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны "H" хэсгийн тоглолтоо энэ сарын 5-нд 22:00 цагт /Улаанбаатар хотын цагаар/ Тажикистан, энэ сарын 7-нд 22:00 цагт / Улаанбаатар хотын цагаар / Афганистаны шигшээ багтай хийнэ.


















