Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тажикистаны хотын иргэдийн хурлын хоёр төлөөлөгчийг шийтгэжээ

Тажикистаны Истиклол хотын иргэдийн хурлын төлөөлөгч Саодат Шарифзода, Равшан Хасанов, мөн Шарифзодегийн жолооч Акпар Исмоилов нарыг залилан, хахуулийн хэргээр шийтгэсэн байна. Шарифзодад 9 жил, Хасановд 5,6 жил, Исмоиловт 8 жилийн хорих ялыг тус тус оноожээ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тажикистаны хотын иргэдийн хурлын хоёр төлөөлөгчийг шийтгэжээ
Тажикистаны хотын иргэдийн хурлын хоёр төлөөлөгчийг шийтгэжээ. Зураг: МҮОНРТ

Тажикистаны Истиклол хотын иргэдийн хурлын төлөөлөгч Саодат Шарифзода, Равшан Хасанов, мөн Шарифзодегийн жолооч Акпар Исмоилов нарыг залилан, хахуулийн хэргээр шийтгэсэн байна. Шарифзодад 9 жил, Хасановд 5,6 жил, Исмоиловт 8 жилийн хорих ялыг тус тус оноожээ.

Шарифзода, Исмоилов нар сургууль, цэцэрлэгийн газрыг хувьчилж өгөхөд тусална гэж 200 мянган ам.доллар авсан боловч амлалтаа биелүүлэх зорилгогүй байсан гэж шүүх үзжээ. Хахууль өгсөн нэгэн иргэн тэднийг амлалтаа биелүүлэхгүй юм байна гэдгийг мэдмэгцээ хууль сахиулах байгууллагад хандсан байна. Шарифзода энэ тухай сонсоод танил Хасановт хандан хэргийг хаалгуулахаар Санхүүгийн хяналт, авлигатай тэмцэх байгууллагын алба хаагч нарт 2000 ам.долларыг өгсөн бөгөөд хэргээ нуун далдлахын тулд хахууль өгсөн гэх зүйл заалтаар нэмж яллагджээ.

“Транспэрэнси интернэшнл” байгууллагын гаргадаг судалгаагаар авлигад өртөлтөөр Тажикистан улс 2016 онд 175 орноос 152 дугаар байранд оржээ. Судлаачид тус улсад хахуулийн асуудал түгээмэл байдаг гэдгийг онцолсон бөгөөд нэгэн судалгаанд оролцсон Таджикийн иргэдийн 50 хувь нь төрийн үйлчилгээ авахдаа хахууль өгдөг гэсэн байна. Энэ нь уг судалгааны хамгийн өндөр үзүүлэлт болсон юм байна.

Хуваалцах