Тажикистаны Төрийн тэргүүн Эмомали Рахмон тангараг өргөлөө
Тажикистаны Төрийн тэргүүн Эмомали Рахмон өнөөдөр Душанбе хотноо Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа.
Мэдээллийн алба

Тажикистаны Төрийн тэргүүн Эмомали Рахмон өнөөдөр Душанбе хотноо Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Тус улсад энэ сарын 11-нд Ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Нийт 85 хувийн ирцтэй зохион байгуулагдсан энэ сонгуулиар одоогийн Төрийн тэргүүн нь 90 гаруй хувийн санал авсан байна.
Сонгуульд нийт 5 хүн нэр дэвшжээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын ажиглагчид Тажикистаны Ерөнхийлөгчийн сонгуулийг нээлттэй, хуулийн дагуу зохион байгуулагдсан гэж мэдэгдсэн байна.
Эмомали Рахмон нь 1992 оноос хойш Тажикистаны Төрийн тэргүүнээр ажиллаж байгаа юм.


















