Тажикстаны хөл бөмбөгийн холбоотой хамтран ажиллана
МХБХ-ны удирдлагуудыг өнөөдөр Тажикстаны ХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Давлатманд Исломов хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашид хоёр холбоо грассрүүтс, тэр дундаа хүүхдийн хөл бөмбөг болон ахмадын хөл бөмбөгт хамтран ажиллах саналаа солилцсон юм.
Мэдээллийн алба

Монголын хөл бөмбөгийн холбооны Зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, техникийн захирал Б.Буман-Учрал нар Үндэсний шигшээ багтай өчигдөр нэгдсэн талаар бид та бүхэнд мэдээлсэн билээ.
МХБХ-ны удирдлагуудыг өнөөдөр Тажикстаны ХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Давлатманд Исломов хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашид хоёр холбоо грассрүүтс, тэр дундаа хүүхдийн хөл бөмбөг болон ахмадын хөл бөмбөгт хамтран ажиллах саналаа солилцсон юм.
Уулзалтын төгсгөлд өнөөдөр ногоон талбайд өрсөлдөгчид хэдий ч талбайн гадна найрсаг хамтын ажиллагаатай байхаар ярилцаж, тус тусын багуудад амжилт хүслээ.


















