Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Такакэйшо, Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй таван бөх башёг тэргүүлж байна

Аваргуудын эзгүйд тус башёг нэг ч унаагүй тэргүүлж байгаа хамгийн өндөр цолтой бөх бол озэки Такакэйшо юм. Тэрбээр өчигдөр маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Дайэйшог давав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Такакэйшо, Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй таван бөх башёг тэргүүлж байна
Такакэйшо, Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй таван бөх башёг тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж байгаа бөгөөд өчигдөр тав дахь өдрийн барилдаан болов.

Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн башёг Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Шодай болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас өнжиж буй.

Аваргуудын эзгүйд тус башёг нэг ч унаагүй тэргүүлж байгаа хамгийн өндөр цолтой бөх бол озэки Такакэйшо юм. Тэрбээр өчигдөр маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Дайэйшог давав.

Мөн Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Такакэйшо, Шиманоүми, Чиёонокүми нар байна байна.

Манай улсын бусад бөхийн хувьд мэдээллэхэд Тамаваши Б.Мөнх-Оргил Аойяамаг давж, гурван даваа, хоёр унаатай, Ичиножо А.Ичинноров Акүаг давж, анхны ялалтаа авлаа.

Хуваалцах