Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Такейшкен" боомт монголчуудаас авах татвар хураамжаа хөнгөлөв

Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг "Булган" боомт, БНХАУ-ын "Такейшкен" боомтын үйл ажиллагаатай танилцсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Такейшкен" боомт монголчуудаас авах татвар хураамжаа хөнгөлөв
"Такейшкен" боомт монголчуудаас авах татвар хураамжаа хөнгөлөв. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг "Булган" боомт, БНХАУ-ын "Такейшкен" боомтын үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ үеэр Такейшкенд шинээр үүд хаалгаа нээж байгаа худалдааны төвийн нээлтийн ёслол болжээ.

"Такейшкен" боомтын хилийн худалдааны бүсийн нээлтийн ёслолд Булган дахь гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ, Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах, Булган боомтын хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Батцэнгэл, ГИХ-ын баруун бүс дахь газрын Булган шалган нэвтрүүлэх тасгийн дарга Ш.Сайнжаргал, "Такейшкен" боомтын дарга Жантоу, "Такейшкен" боомтын захиргааны дарга Нурбек нарын зочид төлөөлөгчид оролцсон байна.

Тус худалдааны төвд Монголд үйлдвэрлэсэн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаагаараа онцлог юм. Иймээс Ховд аймгаас "Такейшкен" боомтыг зорих иргэд, бизнес эрхлэгчид өөрийн улс болон орон нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах үүд хаалга нээгдэж байна.



Булган шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрэн "Такейшкен" худалдааны бүсэд очиход бүртгэлийн карт, хонох хашааны түрээс, чанарын мөнгө, тээврийн газрын татвар хураамжийг төлдөг байна.

Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу Ховд аймгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагынхан Хятадын талтай олон удаагийн уулзалт хийж, хүсэлт тавьсны үр дүнд ийнхүү татвар хураамжийн өртгийг бууруулжээ. Тухайлбал, 8000 юанийн бараа худалдан авсан иргэдийн тээврийн хэрэгслээс татвар хураамж авахгүй байхаар болжээ.

Мөн хоёр улсын хилээр суудлын тэрэг чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлж өгсөн байна. Энэ нь баруун бүсийн иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болсон эхний алхам болж чадсан гэж талууд үзэж байна.

Хуваалцах