Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тахь хамгаалах төсөл хэрэгжинэ

Баруун Монголын зарим Тусгай хамгаалалттай газар нутагт устах аюулд орсон зүйл (тахь буюу Пржевальскийн адууг) хамгаалах зорилгоор нийгэм, эдийн засгийн өсөлтийг хөгжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр 10:00 цагт Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тахь хамгаалах төсөл хэрэгжинэ
Тахь хамгаалах төсөл хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Баруун Монголын зарим Тусгай хамгаалалттай газар нутагт устах аюулд орсон тахь буюу Пржевальскийн адууг хамгаалах зорилгоор нийгэм, эдийн засгийн өсөлтийг хөгжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр 10:00 цагт Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд болно.

Прагийн амьтны хүрээлэнгийн тахийг хамгаалах болон Баруун Монголын онгон зэлүүд нутаг(биотоп)-т нь эргүүлэн тавих ажлыг дэмжих гэсэн үйл ажиллагаатай энэ төсөл холбогдсон байна. Төслийн хамгийн чухал хэсэг нь хамгаалалттай бүс нутагт амьдардаг иргэдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх юм.

Хуваалцах