Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тахарын алба ШШГЕГ-ын харьяанд орох асуудлыг хэлэлцэнэ

Тахарын ерөнхий газар хуулийн дагуу бие даан үйл ажиллагаа явуулж байсныг өөрчилж Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяанд шилжүүлж магадгүй болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тахарын алба ШШГЕГ-ын харьяанд орох асуудлыг хэлэлцэнэ
Тахарын алба ШШГЕГ-ын харьяанд орох асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Тахарын ерөнхий газар хуулийн дагуу бие даан үйл ажиллагаа явуулж байсныг өөрчилж Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяанд шилжүүлж магадгүй болжээ. Төсвийн хувьд хүндрэлтэй учраас бие даан ажиллах боломжгүй гэдгээр Тахарын албаны тухай хуульд өөрчлөлт оруулах санал УИХ-аар хэлэлцэгдэнэ. Энэ тухай өнөөдөр Хууль зүйн сайд Тахарын Ерөнхий газар ажиллах үеэрээ дуулгалаа.

Хоёр жилийн хугацаанд Тахарын алба шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Энэ бол хуулиар хүлээсэн үүрэг гэж болно. Харин Тахарын алба цаашид бие даасан байдлаа өөрчилж ШШГЕГ-ын даргын дэргэд очиж магадгүй гэдгийг энэ үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ.

Өнгөрсөн жил Тахарын Ерөнхий газарт 12 орчим тэрбум төгрөгийн төсөв сууснаас 9 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан байна. Улсын нэгдсэн төсөв хүндрэлтэй байгаагийн дээр материаллаг бааз Тахарын албанд бүрдэж амжаагүй тул ийн шилжүүлэх болжээ. Мөн Тахарын албаны үндсэн бүтцэд өөрчлөлт орохгүй, төрөлжсөн мэргэжлийн үүргээ хэрэгжүүлсэн хэвээр байх юм байна.

Хуваалцах