Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тахарын алба шүүхийн дэг сахиулах, хуяглан хүргэх ажлыг гүйцэтгэнэ

Тахарын алба Нийслэлийн хэмжээнд хуяглан хүргэх, шүүх хуралдааны дэг сахиулах, харуул хуягийн ажлыг албан ёсоор шилжүүлэн авч, хэрэгжүүлж эхлээд байна. Өмнө нь энэ ажлыг цагдаагийн байгууллага нийтлэг чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж байсан. Харин одоо энэ чиг үүргийг хэрэгжүүлэх бие даасан байгуул

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тахарын алба шүүхийн дэг сахиулах, хуяглан хүргэх ажлыг  гүйцэтгэнэ
Тахарын алба шүүхийн дэг сахиулах, хуяглан хүргэх ажлыг гүйцэтгэнэ. Зураг: МҮОНРТ

Тахарын алба Нийслэлийн хэмжээнд хуяглан хүргэх, шүүх хуралдааны дэг сахиулах, харуул хуягийн ажлыг албан ёсоор шилжүүлэн авч, хэрэгжүүлж эхлээд байна. Өмнө нь энэ ажлыг цагдаагийн байгууллага нийтлэг чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж байсан. Харин одоо энэ чиг үүргийг хэрэгжүүлэх бие даасан байгууллага бий болсон юм. Дээрх үйл ажиллагааг 10 дугаар тойргийн Тахарын албаны 150 гаруй ажилтан, алба хаагч хэрэгжүүлж байна.

Уг алба нь Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах, мөрдөн шалгах үндсэн чиг үүрэгтэй байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа билээ.

Тахарын албаны тухай хууль энэ оны эхнээс хэрэгжиж эхэлснээс хойш есөн сарын хугацаанд хууль дагасан холбогдох дүрэм журам батлуулах, хүний нөөц бүрдүүлэх гэх мэт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа юм.

Хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 59 шүүхийн 44 байрыг 24 цагийн турш дөрвөн ээлжээр хамгаалалтад аваад байгаа бөгөөд мөн энэ хугацаанд 17 хүнийг хамгаалалтад авсан байна.

Мөн өнгөрсөн долоодугаар сарын 20-ны өдрөөс мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газар үйл ажиллагаагаа эхэлснээр шүүх, прокуророос оргон зайлсан 10 гаруй хүнийг барьж холбогдох газарт нь хүргүүлээд байгаа аж.

Түлхүүр үг:Тахарын алба шүүхийн дэг сахиулаххуяглан хүргэх ажлыг гүйцэтгэнэ
Хуваалцах