Тахарын албанд ажилтан авна
УИХ-аас Тахарын албаны тухай хуулийг баталж 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж буйтай холбоотой тус албанд ажилд орох хүсэлтэй хүмүүсийн сонгон шалгаруулалтыг зарласан.
Мэдээллийн алба

УИХ-аас Тахарын албаны тухай хуулийг баталж 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж буйтай холбоотой тус албанд ажилд орох хүсэлтэй хүмүүсийн сонгон шалгаруулалтыг зарласан. Хуульд зааснаар “Тахарын алба” нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах, гэрч, хохирогч, тэдгээртэй хамаарал бүхий этгээдийг хамгаалах аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх болон нуугдмал хөрөнгийг эрэн сурвалжлах зорилгоор мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах талаар зохицуулсан байна. Мөн шаардлагатай тохиолдолд хорих байгууллагын аюулгүй ажиллагааг хангах чиг үүрэгтэй байна.
Түүнчлэн оргон зайлсан шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлахад объект, нутаг дэвсгэрээс хамаарч Байгаль хамгаалагч, Батлан хамгаалах, Хилийн алба, Цагдаа, Орон нутаг Засаг захиргаанаас түр байрлах байр, хүн хүч, техник хэрэгслийн туслалцаа авч хамтран ажиллана. Ингэхдээ тэдгээр байгууллагыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахаар заасан нь урьд өмнө манай улсад хууль тогтоомжоор зохицуулж байгаагүй шинэ зохицуулалт бөгөөд АНУ-д хэрэглэгддэг цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэсэн эрх мэдлийн давхардлыг арилгасан үр дүнтэй зохицуулалт хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа аж.


















