Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тахарын албаны даргаар Ц.Азбаярыг томиллоо

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тахарын албаны даргаар  Ц.Азбаярыг томиллоо
Тахарын албаны даргаар Ц.Азбаярыг томиллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. - See more at: http://zasag.mn/news/view/4255#sthash.oikuqXey.dpuf

Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

· - Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хууль батлагдсанаар санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцнэ. Үүний үр дүнд үндэсний аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт татах чадвар дээшилнэ.

· - Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Тус хэлэлцээрт 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо талууд гарын үсэг зурсан юм.

· - Шинээр байгуулагдаж байгаа Тахарын албаны даргаар дэд хурандаа Цэвээнравдангийн Азбаярыг томиллоо. Тэрбээр ЦЕГ-ын Төв архивын газрын даргаар ажиллаж байжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.





















Хуваалцах