Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тахарын албаны даргын нэр яригдаж байна

Тус алба нь эхнийн ээлжинд 500 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус бүрийнхээ ажил үүргийг гүйцэтгэх ажээ. Тиймээс зарим нэг үйл ажиллагаа нь давхацсан байгууллагуудыг татан буулгаж, нэгтгээд байгаа ажээ. Тухайлбал, Цагдаагийн дэргэдэх дуу, бүжгийн чуулгыг татан буулгасан бол сул цалин авдаг гэгдэх спорт хо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тахарын албаны даргын нэр яригдаж байна
Тахарын албаны даргын нэр яригдаж байна. Зураг: МҮОНРТ

Тахарын албаны тухай хууль хэрэгжиж эхлэн тус албаны дарга хэн болох тухай "жиргэж” эхэллээ.

Сайд Х.Тэмүүжин “Эрх зүйн шинэтгэлийн хуульд гар бие оролцсон, санал санаачилгатай байж чадсан, өөрийнх нь үйл хэргийг тууштай дэмжсэн хүмүүсээсээ энэ албаны даргыг томилно” гэсэн. Одоогоор О.Алтангэрэл, Б.Сэр-Од, Ц.Азбаяр, Н.Амарзаяа нарын нэр яригдаж байна.

Тахарын алба нь эхний ээлжинд 500 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргээ гүйцэтгэх ажээ. Тиймээс үйл ажиллагаа нь давхацсан байгууллагуудыг татан буулгаж, нэгтгээд байна. Тухайлбал, Цагдаагийн дэргэдэх дуу, бүжгийн чуулгыг татан буулгаж, спорт хороог хэв журам руу шилжүүлжээ.

Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх явдал юм. Түүнчлэн шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөх, шалгах эрхтэй юм байна.

Түлхүүр үг:Тахарын алба
Хуваалцах