Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тахарын ерөнхий газар 10 машинтай боллоо

Хууль зүйн яамны санаачилга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтын ажиллагааны үр дүнд тусгай тоноглогдсон 10 автомашиныг өнөөдөр Тахарын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тахарын ерөнхий газар 10 машинтай боллоо
Тахарын ерөнхий газар 10 машинтай боллоо. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн яамны санаачилга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтын ажиллагааны үр дүнд тусгай тоноглогдсон 10 автомашиныг өнөөдөр Тахарын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Эдгээр автомашин нь нийслэл болон орон нутгийн Тойргийн тахарын албаны хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах төрийн үйлчилгээнд томоохон дэвшил гарах гэнэ. Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах зэргийг үүргийг гүйцэтгэдэг юм.

Хуваалцах