Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тахарын офицеруудын эрх нээгдлээ

160 орчим төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэх хууль сахиулагчид нэгэн зэрэг Төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөн цол, үнэмлэх, албаны тэмдэгээ хүлээн авлаа. Ийнхүү Тахарын офицерүүд хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлэх эрх нь нээгдэж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тахарын офицеруудын эрх нээгдлээ
Тахарын офицеруудын эрх нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Тахарын алба хуульд заасны дагуу албаны тугийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс Тахарын албаны дарга Ц.Азбаяр хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Олон жилийн уламжлалтай боловч шинэ хууль сахиулах байгууллага Тахарын албаны хувьд энэ бол түүхэн явдал мөн.Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа эхэлсэн 8 тойргийн нийт 160 орчим төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэх хууль сахиулагчид нэгэн зэрэг Төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөн цол, үнэмлэх, албаны тэмдэгээ хүлээн авлаа. Ийнхүү Тахарын офицерүүд хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлэх эрх нь нээгдэж байна.

Хуваалцах