Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Тахианы махан котлет

Бэлтгэсэн тахианыхаа махыг цэвэрлэж, яснаас нь салгах хэрэгтэй. Шулсан махаа машиндаж, шингэн сүүнд 10 минут орчим дэвтээж захыг нь арилгасан цагаан талхтай холиорой. Дараа нь давсаар амтлан дахин машиндана. Ингээд шанзанд хайлсан цөцгийн тос нэмж са…

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тахианы махан котлет
Тахианы махан котлет. Зураг: МҮОНРТ

Бэлтгэсэн тахианыхаа махыг цэвэрлэж, яснаас нь салгах хэрэгтэй.

Шулсан махаа машиндаж, шингэн сүүнд 10 минут орчим дэвтээж захыг нь арилгасан цагаан талхтай холиорой. Дараа нь давсаар амтлан дахин машиндана.

Ингээд шанзанд хайлсан цөцгийн тос нэмж сайтар хутгаад, багахан хэмжээгээр авч котлетны хэвэнд оруул. Түүнийгээ талхны нунтаг хатаамалд өнхрүүлэн цөцгийн тосонд шарна.

Таваглахдаа шарсан төмс, төмсний нухашны аль нэгээр хачирлаж, хайлуулсан цөцгийн тос дусаавал илүү үзэмжтэй харагдана.

Орц: талх 100, сүү 100, цөцгийн тос 40, шанз 20, давс, повоор, төмс 800 грамм.

Хуваалцах