Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тахийн сүрэг өсчээ

Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд Говийн их дархан цаазат газрын “Тахь нутагшуулах төв” үйл ажиллагаа явуулж, 1992 оноос монгол тахь нутагшуулж буй юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тахийн сүрэг өсчээ
Тахийн сүрэг өсчээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд Говийн их дархан цаазат газрын “Тахь нутагшуулах төв” үйл ажиллагаа явуулж, 1992 оноос монгол тахь нутагшуулж буй юм.

Энэ жил тахийн сүрэг онд бүрэн мэнд орж, одоогийн байдлаар 23 унага хүлээн авснаар тахийн тоо толгой 110 гаруй болжээ.

Ихэнх тахь задгай бэлчээрт гарч, онгон зэрлэг байдлаар өсч байгаа аж.

Тус төвийнхөн гадаадаас шинээр ирсэн тахийг нэг жил хашаанд байлгаж, ногоон өвсөөр тэжээн онд оруулаад, шилж сонгосон азарганд хураалгаж сүрэг үүсгэн, задгай бэлчээрт гаргадаг байна.

Хуваалцах