Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тахийн тоо толгойг нэмэгдүүлнэ

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 1992 оноос байгальд бүрэн устсан тахь адууг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг 22 жилийн өмнө эхэлжээ. Энэ хугацаанд тахь тээвэрлэх, нутагшуулах ажилд шаардлагатай ихэнх хөрөнгийг Олон улсын төсөл, гадаадын сайн санаат хүмүүсийн хандив, тусламжаар бү

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тахийн тоо толгойг нэмэгдүүлнэ
Тахийн тоо толгойг нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 1992 оноос байгальд бүрэн устсан тахь адууг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг 22 жилийн өмнө эхэлжээ.

Энэ хугацаанд тахь тээвэрлэх, нутагшуулах ажилд шаардлагатай ихэнх хөрөнгийг Олон улсын төсөл, гадаадын сайн санаат хүмүүсийн хандив, тусламжаар бүрдүүлсээр ирсэн байна.

Мөн уйгагүй, нөр их ажлын үр дүнд Зүүнгарын говьд харьцангуй биеэ даасан Хонь ус /70 гаруй/, Тахь усны /20 гаруй тоо толгой/ гэсэн тахийн хоёр популяци бий болгожээ.

Ийнхүү сэргээн нутагшуулах ажлын суурийг баттай бүрдүүлж чадсан байна. Одоо тэдгээр тахь байгалийн жамаараа сүрэглэн, өсөж үржин, улирлын дагуу шилжилт хөдөлгөөн хийж, тоо толгой нь 2010 оноос хойш тогтвортой өсчээ.

Гэтэл сэргээн нутагшуулсан тахийн хоёр популяци хоорондоо байгалийн жамаараа нийлж, генетик солилцоо хийгээгүй байна. Тахь усанд 2005 онд сэргээн нутагшуулсан найман тоо толгой тахь 20 хүртлээ өссөн ч цус ойртох аюул 2012 оноос бодитоор нүүрлэжээ.

Энэ аюулыг бууруулах зорилгоор БНХАУ-ын Жимсайрын Тахь үржүүлгийн төвөөс Тахийн дөрвөн азарга нутагшуулсан байна.

Гэвч шинэ тахиуд нутагшилтын шатандаа байгаа тул нутгийн азаргатай тулалдаж, гүү хураан, сүрэг үүсгэтэл нэлээд хугацаа хэрэгтэй гэнэ.

Хуваалцах