"Такси" шоунд сонсогч та бүхнийг урьж байна
МҮОНР-ийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэж байгаа “Гэрэлт хайр” тааварт, цэнгээнт хөтөлбөрийн “Такси” шоунд сонсогч та бүхнийг урьж байна.
Мэдээллийн алба

МҮОНР-ийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэж байгаа “Гэрэлт хайр” тааварт, цэнгээнт хөтөлбөрийн “Такси” шоунд сонсогч та бүхнийг урьж байна. Та энэ өдөр манай такситай таарснаар хүссэн газраа үнэгүй хүргүүлээд зогсохгүй өвлийн өвгөний гарын бэлгийг авах боломжтой юм.

МУГЖ дуучин Т.Ариунаа, МЗЭ-ийн шагналт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, МУСТА дуучин С.Наран, “Эмоци” продакшны жүжигчин МУСТА Д.Түвшинтөр, МУСТА дуучин Д.Намсрайноров, дуучин П.Баярцэнгэл нар “Гэрэлт хайр” тааварт, цэнгээнт хөтөлбөрийг хамтран бүтээлцэх болно.

Та манай хөтөлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний 21:00 цагаас "Монголын радио" болон P3 FM 100.9-өөр бүрэн эхээр нь хүлээн авч сонсоорой.





















