Таксинууд нэг эгнээгээр зорчино
Нийслэлийн иргэдийг аюулгүй, баталгаатай тээврийн хэрэгслээр хурдан хугацаанд зорчих, цаг заваа хэмнэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор “Стандартын шаардлага хангасан такси”-г 10-р сарын 01-нээс эхлэн I эгнээгээр зорчуулахаар боллоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн иргэдийг аюулгүй, баталгаатай тээврийн хэрэгслээр хурдан хугацаанд зорчих, цаг заваа хэмнэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор “Стандартын шаардлага хангасан такси”-г 10-р сарын 01-нээс эхлэн нэг эгнээгээр зорчуулахаар боллоо. Такси нэгдүгээр эгнээгээр зорчихдоо зогсоолын бус газар зогсож зорчигч буулгаж, суулгахгүй ба зөвхөн зориулалтын зогсоолд зогсож үйлчлэх юм. Шаардлагатай үед нэгдүгээр эгнээнээс баруун гар тал руу эргэн тээврийн хэрэгслийг зогсохыг хориглоогүй туслах зам, хороолол дунд буулгаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно.


















