Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таксины жолооч болон үйлчлүүлэгч хоёр хүүхдийг галын аюулаас аварчээ

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Хишигдалай шатаж буй гэрт байсан хүүхдүүдийг галын аюулаас аварчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таксины жолооч болон үйлчлүүлэгч хоёр хүүхдийг галын аюулаас аварчээ
Таксины жолооч болон үйлчлүүлэгч хоёр хүүхдийг галын аюулаас аварчээ. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Хишигдалай шатаж буй гэрт байсан хүүхдүүдийг галын аюулаас аварчээ. Тэрбээр эхнэр, таван охинтойгоо Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг. Заримдаа таксинд явж нэмэлт орлого олдог аж. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 6-нд үүрээр 04:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос нэг үйлчлүүлэгчийг Чингэлтэйн эцэст гэр хорооллын гудамжинд хүргэж өгчээ. Энэ үеэр “Туслаарай” хэмээн уйлах хүүхдүүдийн чимээ сонсогдсон байна. Ийн монгол гэрийн тооноор гал дүрэлзэж буй зүг рүү яаран очиж, цоожтой гэрийн хаалгыг эвдэн ороход 6-7 насны хоёр хүү хөө тортог болчихсон уйлж байсан аж.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс иргэн С.Хишигдалай болон түүнтэй хамт хүүхдүүдийн амийг галын аюулаас аварсан Д.Баасандоод өөрийн амь нас, эрүүл мэндээ үл хайрлан, хугацаа алдалгүй шатаж буй гэр рүү орж, бага насны хоёр хүүхдийг галын аюулаас авран хамгаалж, иргэний үүргээ биелүүлсэнд талархал хүргүүлсэн байна.

Хуваалцах