Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таксины жолооч нар нийгмийн даатгалд хамрагдах хүсэлтэй байна

“Амьдрал тэгш Монгол” төрийн бус байгууллагын хүсэлтээр Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Такси” төслийн хүрээнд 300 гаруй иргэнийг хамруулан Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжуудыг сурталчлах ажлыг хийсэн байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таксины жолооч нар нийгмийн даатгалд хамрагдах хүсэлтэй байна
Таксины жолооч нар нийгмийн даатгалд хамрагдах хүсэлтэй байна. Зураг: МҮОНРТ

“Амьдрал тэгш Монгол” төрийн бус байгууллагын хүсэлтээр Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Такси” төслийн хүрээнд 300 гаруй иргэнийг хамруулан Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжуудыг сурталчлах ажлыг хийсэн байна. Нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдол, нийгмийн даатгалын сангаас хүртэх тусламж үйлчилгээ, сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгалын шинэчлэл зэрэг сэдвээр Нийгмийн даатгалын холбогдох ажилтнууд мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулан, зөвлөгөө өгчээ. Таксины жолооч нар сургалтын ач холбогдлыг үнэлж, сайн дурын даатгалд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Хуваалцах