Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Таксины жолооч нарын жагсаал үргэлжилж байна

Италид таксины жолооч нар зургаа дахь өдрөө эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таксины жолооч нарын жагсаал үргэлжилж байна
Таксины жолооч нарын жагсаал үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Италид таксины жолооч нар зургаа дахь өдрөө эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байна. Ром болон Италийн бусад томоохон хотод тэд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулцгааж байна. Өчигдөр л гэхэд нийслэл хотын төв талбай, парламентын доод танхимын ордны гадна тэд жагсаал цуглаанаа хийжээ.

Таксичид хувийн таксичдын шударга бус өрсөлдөөнийг эсэргүүцэн ийнхүү жагсацгааж буй юм байна. Олон арван жилийн туршид ажиллаж ирсэн энэ салбарт нь хувийнхан хүч түрэн орж ирж байгаагаас болоод орлого нь эрс буурч байгаа учир тэд эсэргүүцэн жагсахаас өөр аргагүйд хүрч байгаагаа ярьж байна.

Италийн Засгийн газар хувийн таксичдын үйл ажиллагааг зохицуулах хуулийн төсөл боловсруулж батлуулахаар төлөвлөж байсан юм. Гэвч 2017 оны эцэс хүртэл энэ төслөө өргөн барихаа хойшлуулаад байгаа юм. Харин таксины жолооч нар хувь, хувьсгал гэлтгүй бүх таксины жолооч нарын ажиллах нөхцлийг адил болгож, үнэ хөлс, цагаас нь авахуулаад бүгдийг нь яаралтай зохицуулж өгөхийг шаардаж байна.

Таксичдын эсэргүүцлийн ажиллагаа ихэнхдээ тайван болж байгаа ч хууль цагдаагийнхан болон тэдний хооронд үе үе мөргөлдөөн гарч байна. Өчигдөр л гэхэд эрх баригч Ардчилсан намын төв байрны гадна болсон жагсаал цуглааны үеэр мөргөлдөөн гарч хоёр хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Италийн тээвэр, дэд бүтцийн сайд Грациано Дельрио таксичдын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй аль болох хурдан уулзахаа амлаад байгаагаас өөрөөр шийдтэй алхам хийгээгүй байна.

Хуваалцах