Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд хэргээ хүлээж эхэлжээ
Таксины жолоочийг хөнөөгөөд машиныг нь авч зугтсан гэмт этгээдүүдийг өчигдөр барьсан талаар бид мэдээлсэн.
Мэдээллийн алба

Таксины жолоочийг хөнөөгөөд машиныг нь авч зугтсан гэмт этгээдүүдийг өчигдөр барьсан талаар бид мэдээлсэн. Зарим мэдээллийн хэрэгслээр сэжигтнүүдийг 2 сая төгрөг, гар утсын хамт авч зугтсан гэх мэдээлэл байсан боловч үүнийг албаныхан үгүйсгэсэн юм. Тодруулбал, хэрэгтнүүд таксины жолоочийн биед байсан 28 мянган төгрөгийг авснаа хүлээсэн байна. Тэд уг мөнгөөр машинд нь бензин хийж, Төв аймаг руу хөдөлсөн гэнэ. Улмаар Төв аймгаас ирэх замдаа Налайхад машиныг нь үлдээгээд Улиастайд нуугдаж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлсэн юм.
Гэмт этгээдүүдийн хувьд хосууд бөгөөд эрэгтэй Э нь удаа дараагийн үйлдэлтэй аж. Тэрбээр такси бариад улмаар таксины жолооч нарын хүзүүнд хутга тулган дээрэм хийдэг байснаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ.


















