Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таксины шинэ зогсоолууд ашиглалтанд орлоо

2013 онд 12 байршилд таксины зогсоол байгуулахаар болсон.Таксины зогсоол барих ажлыг “Улаанбаатар Зам Засвар арчлалт” компани хариуцан гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Центрпойнт /Голомт төв/, ТБД андууд /Хаан банкны урд/, Капитрон банк /103-ын уулзварын урд/ таксины зогсоол бэлэн болжээ. Төв ном

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таксины шинэ зогсоолууд ашиглалтанд орлоо
Таксины шинэ зогсоолууд ашиглалтанд орлоо. Зураг: МҮОНРТ

2013 онд 12 байршилд таксины зогсоол байгуулахаар болсон.Таксины зогсоол барих ажлыг “Улаанбаатар Зам Засвар арчлалт” компани хариуцан гүйцэтгэж байна. Одоогоор Голомт төв, Хаан банк, 103-ын уулзваруудад таксины зогсоол бэлэн болжээ. Төв номын сангийн таксины зогсоолд одоогийн байдлаар тэмдэг, тэмдэглэгээ хийгдээгүй байгаа. Замын цагдаагийн газраас таксины зогсоолуудыг бүрэн хийгдэж дууссаны дараа стандартын шаардлага хангасан таксийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах юм.

Өнөөдрийн байдлаар таван таксины зогсоолд гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. Үүнд: Жаргалант үйлчилгээний төв, Хасбаатарын гудамж, Сонгинохайрхан дүүргийн автовокзал, Энхтайвны өргөн чөлөө, Хар хорин зах, Намъянжугийн гудамжны хотын төврүү чиглэсэн хэсгүүдэд тус тус таксины зогсоол байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн 2014 онд таван байршилд нэмж таксины зогсоол байгуулахаар зураг төсөв нь хийгдсэн бөгөөд эдгээр зогсоол байгуулах хөрөнгийг 2014 онд төсөвт тусгуулан ажлыг хийж гүйцэтгэх аж.

Хуваалцах