Таксины үнэ нэмэгдэхгүй болсон шалтгаанаар үүрэгт ажлаа өгнө
Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Х.Болдбаатар үүрэгт ажлаа өгөх санал гаргажээ.
Мэдээллийн алба

Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Х.Болдбаатар үүрэгт ажлаа өгөх санал гаргажээ.
Такси үйлчилгээний компаниудын үнээ нэмэх саналыг ШӨХТГ дэмжсэн байр сууриа илэрхийлээд байсан. Тэгвэл эл шийдвэрээ хүчингүй болгох талаараа өнгөрсөн нэг дэх өдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай албан ёсоор уучлал хүсээд байгаа билээ.
Харин энэ шийдвэр Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхны дургүйцлийг турүүлээд байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Холбооны тэргүүн, Х.Болдбаатар “Үнэ тарифаа нэмэхгүй бол такси компаниуд цаашид хөгжих боломжгүй. Би ч удирдаж чадахгүй” гэжээ.
Тэрээр тус холбооны тэргүүнээс гадна “Бодь” группийн харьяа “Улаанбаатар такси” компанийн захирал юм.


















