Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таксины зогсоолыг ирэх сараас барьж эхэлнэ

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шалгарсан байна. Зогсоол байгуулах ажил дөрөвдүгээр сараас эхлэх юм. Мөн энэ онд шинээр есөн байршилд нийтийн тээврийн автобусны зориулалттай талбай гаргахаар газрын асуудлыг шийдвэрлэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таксины зогсоолыг ирэх сараас барьж эхэлнэ
Таксины зогсоолыг ирэх сараас барьж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Энэ онд Улаанбаатар хотод таксины зориулалтаар таван зогсоол шинээр байгуулна. Нэг зогсоолд 3-5 такси зогсох боломжтой байхаар төлөвлөж байгаа бөгөөд ХУД-ийн Жаргалант үйлчилгээний төвийн хойд талд, Баянгол дүүрэг Бичил хорооллын аркны баруун урд, хотын төв рүү чиглэлд, Сонгинохайрхан дүүрэгт Сүлжмэлийн автобусны буудлын зогсоолын ард талбайд, Хархорин захын урд , Баянзүрх дүүрэгт Сандэй Плазагаас хотын төв рүү чиглэлд тус тус зогсоол хийхээр ажлын зураг гаргажээ. Таксийн зогсоолын ажлын гүйцэтгэгчээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шалгарсан байна. Зогсоол байгуулах ажил дөрөвдүгээр сараас эхлэх юм. Мөн энэ онд шинээр есөн байршилд нийтийн тээврийн автобусны зориулалттай талбай гаргахаар газрын асуудлыг шийдвэрлэсэн байна.

Хуваалцах