Талархал
ЮНЕСКО-гийн биет болон биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол үндэсний их баяр наадмаар дамжуулан ёс заншил, өв уламжлал, соёлыг олон улсад сурталчлах зорилгоор
Мэдээллийн алба

ЮНЕСКО-гийн биет болон биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол үндэсний их баяр наадмаар дамжуулан ёс заншил, өв уламжлал, соёлыг олон улсад сурталчлах зорилгоор Монгол улсын гадаад хэргийн яамнаас санаачлан хилийн чанад дахь Монголчуудын холбоод, төрийн бус байгууллагуудын дунд зарласан "Монгол наадам 2015" уралдаанд Швед улсад зохион байгуулагдсан Наадмын үйл ажиллагаа дэд байр эзэлж "Миний Монгол наадам 2015" өргөмжлөлөөр шагнагдсан бөгөөд 2015 есдүгээр сарын 16 ны өдөр Монгол улсын гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн өөрийн биеэр, Швед дэх Монголчуудын үндэсний холбоонд өргөмжлөлийг гардуулан өглөө.
Стокгольм наадмын үйл ажиллагааг зохион байгуулах комиссд хамтран ажилласан:
- Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын яам
- Монголын залуучуудын холбооны Швед дэх салбар зөвлөл
- Шведийн Монгол шагайн харвааны холбоо
- Төгсбилэгт төв
- MGL Спорт клуб
- ОД спорт клуб
- MGL work out нийт байгуулга хамт олон болон наадмын үйл ажиллагааг сэтгэлээсээ дэмжин ивээн тэтгэсэн байгууллага хувь хүмүүсдээ Швед дэх Монголчуудын үндэсний холбооны нэрийн өмнөөс та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ дашрамд наадмын зүлэг ногоон дэвжээнээ тухлан саатаж хоггүй цэвэр цэмцгэр соёлтой наадсан наадамчин олон та бүхэндээ зохион байгуулах комиссын нэрийн мөн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.
Швед дэх Монголчуудын үндэсний холбоо


















