Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Талибан бүлэглэлийн үйлдсэн халдлагад 30 гаруй хүн амь үрэгдлээ

Өчигдөр Афганистаны нийслэл Кабул хотын баруун хэсэгт Талибан бүлэглэлийн амиа золиослогчид халдлага үйлджээ. Афганистаны цагдаагийн 5 автобус тус халдлагад өртөж, улмаар 30 гаруй хүн амь үрэгдсэн байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Талибан бүлэглэлийн үйлдсэн халдлагад 30 гаруй хүн амь үрэгдлээ
Талибан бүлэглэлийн үйлдсэн халдлагад 30 гаруй хүн амь үрэгдлээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Афганистаны нийслэл Кабул хотын баруун хэсэгт Талибан бүлэглэлийн амиа золиослогчид халдлага үйлджээ. Афганистаны цагдаагийн 5 автобус тус халдлагад өртөж, улмаар 30 гаруй хүн амь үрэгдсэн байна. Дээрх автобусууд Вардак мужийн Цагдаагийн академийн сонсогчид, шинэ төгсөгчид нийлсэн 200 гаруй хүнийг Ийд ал-Фитрь наадмыг угтан Кабул хотод хүргэхээр явсан байна. Халдлагын үеэр 1 автобус бүрэн сүйрснээс гадна, 4 автобус, ойролцоо явсан авто машинуудад хор хохирол учирчээ. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр 34 хүн, тэдгээрийн дунд 4 энгийн иргэн амь үрэгдсэн гэж "Нью-Йорк таймс" сонин уламжилж байна. Үүнээс гадна автобусуудад явсан 60 гаруй сонсогч шархаджээ. Афганистан улсын ерөнхийлөгч Ашраф Гани тус халдлагыг эрс зэмлэн буруушаалаа. Талибан бүлэглэлийн үйл ажиллагаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас улам эрчимжиж, Афганистаны хэд хэдэн бүс нутагт Засгийн газрын цэргүүдийн эсрэг давшилт эхлүүлсэн юм.

Хуваалцах