Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид АНУ-ын төлөөлөгчидтэй уулзана

Афганы талибуудын төлөөлөгчид өнөөдөр Арабын Нэгдсэн Эмирт улсад АНУ-ын төлөөлөгчидтэй уулзана. “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч энэ тухай мэдээлжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид АНУ-ын төлөөлөгчидтэй уулзана
“Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид АНУ-ын төлөөлөгчидтэй уулзана. Зураг: МҮОНРТ

Афганы талибуудын төлөөлөгчид өнөөдөр Арабын Нэгдсэн Эмирт улсад АНУ-ын төлөөлөгчидтэй уулзана. “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч энэ тухай мэдээлжээ.

Афганистанд 17 жил үргэлжилж байгаа хямрал тэмцлийг эцэс болгоход чиглэсэн яриа хэлэлцээний үндсийг бүрдүүлэх дипломат алхмууд үргэлжилж байгааг тэмдэглэсэн байна.

Забиулла Мужахид хэмээх тэр төлөөлөгч “твиттер” хуудсаараа дамжуулан хийсэн энэ мэдээлэлдээ Саудын Араб, Пакистан, Арабын Нэгдсэн Эмирт улсын төлөөлөгчид өнөөдрийн уулзалтад оролцохыг дурджээ. Үүний өмнө нь “Талибан” хөдөлгөөний албаныхан болон АНУ-ын Афганы эвлэрлийн асуудал эрхэлсэн тусгай элч Залмай Халилзад нар хоёр ч удаа уулзалдсан юм.

Өрнөдийн дэмжлэгийг авдаг Кабул дахь Засгийн газрыг “Талибан” хөдөлгөөн хууль бус хэмээн шууд хэлэлцээ хийхээс татгалздаг боловч Афганы хямралыг шийдвэрлэх дипломат хүчин чармайлт идэвхжиж байгаа үед энэ уулзалт болж байна. “Талибан” хөдөлгөөн Афганистан дахь олон улсын цэргийн хүчнийг энх тайван тогтоох замд гол саад тээг гэж үздэг.

Гэхдээ Кабул дахь Засгийн газартай харилцан тохиролцоонд хүрэх, үндсэн хуулийн өөрчлөлт, эмэгтэйчүүдийн эрх зэрэг асуудлаар яриа хэлэлцээ хийх боломжтой гэж мэдэгдэж байсан юм.

Хуваалцах