Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Талибаны бүлэглэл 23 хүн хороосон гэдгээ мэдэгдэв

Пакистаны баруун хойд бүсийн Мохманд онцгой бүсэд барьцаалагдаад байсан хилийн аюулгүйн албаны 23 ажилтны амийг хороосон гэж Пакистаны Талибан бүлэглэл энэ сарын 16-ны орой мэдэгдсэн тухай орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Талибаны бүлэглэл 23 хүн хороосон гэдгээ мэдэгдэв
Талибаны бүлэглэл 23 хүн хороосон гэдгээ мэдэгдэв. Зураг: МҮОНРТ

Пакистаны баруун хойд бүсийн Мохманд онцгой бүсэд барьцаалагдаад байсан хилийн аюулгүйн албаны 23 ажилтны амийг хороосон гэж Пакистаны Талибан бүлэглэл энэ сарын 16-ны орой мэдэгджээ. Ингэхдээ Талибаны Мохманд онцгой бүс дэх бүлэглэлийн тэргүүн Умар Халид видео болон захидлаар мэдэгдэл хийжээ. Тэрбээр хэлэхдээ, “Барьцаанд байсан хилийн аюулгүй албаны 23 хүнийг хороосон. Манай бүлэглэлийн гишүүнийг шоронд хороосны улмаас бид дээрх хүмүүсийг хороож өш хонзонгоо тайлсан. Мөн Засгийн газраас манай гишүүдийг хорлох ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна” гэжээ.

Түлхүүр үг:талибан
Хуваалцах