Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Талибууд Афганистан дахь АНУ-ын бааз руу халджээ

Талибын зэвсэгт дайчид Афганистаны зүүн хэсэгт орших АНУ-ын бааз руу халдах үеэр буудалцаан болжээ. Энэ үеэр тэдний 3 нь амиа алдсан байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Талибууд Афганистан дахь АНУ-ын бааз руу халджээ
Талибууд Афганистан дахь АНУ-ын бааз руу халджээ. Зураг: МҮОНРТ

Талибын зэвсэгт дайчид Афганистаны зүүн хэсэгт орших АНУ-ын бааз руу халдах үеэр буудалцаан болжээ. Энэ үеэр тэдний 3 нь амиа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талибууд Нангархар мужийн Торхамын баазыг чиглэн НАТО-гийн
хангамжийн барааг тээвэрлэж явсан ачааны машинуудыг галдсан байна. Тэд улмаар уг бааз руу дайрсан ч тэдний дайралтыг няцаажээ. Гэхдээ буудалцааны үеэр Афганы арми болон АНУ-ын цэргийн албан хаагчид шархдаагүй гэж BBC мэдээлэв. Ямартай ч Талибуудын учруулсан хохирлын хэмжээ асар их байж магадгүй гэж албаныхан мэдэгдсэн байна.
Талибууд ч халдлагыг зохион байгуулснаа хүлээжээ. Дашрамд дурдахад Торхамын баазад АНУ-ын 66,000 цэрэг бусад орны цэргүүдтэй хамт алба хааж байгаа ажээ.

РАЛЬДИЙ.А


Түлхүүр үг:гадаад мэдээ
Хуваалцах