Талибууд Афганистаны их, дээд сургуулиудын шинэ журмыг танилцууллаа
Афганистаны төр засгийн эрхийг авсан Талибууд тус улсын их, дээд сургуулиудад шинэ дүрэм журам мөрдөхөөр болсныг танилцууллаа.
Мэдээллийн алба

Афганистаны төр засгийн эрхийг авсан Талибууд тус улсын их, дээд сургуулиудад шинэ дүрэм журам мөрдөхөөр болсныг танилцууллаа. Үүнд, их, дээд сургуулиудын оюутнуудыг эрэгтэй, эмэгтэйгээр нь тусгаарлан сургах, исламын уламжлалыг дагасан хатуу дресс кодтой байх, эмэгтэй оюутантай ангид болж өгвөл эмэгтэй багш нар хичээл орох зэрэг өөрчлөлтүүд багтсан байна.
Энэ тухай Афганистаны Дээд боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул Баки Хаккани уржигдар Кабулд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн байна. Талибууд өмнө нь Засгийн эрхийг авсныхаа дараа охид эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг бүрэн хааж байсан юм.


















