Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт ирэх долоо хоногт гарна
Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн 33 настай Г.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа.
Мэдээллийн алба

Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн 33 настай Г.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа.
Одоогоор хоёр талаас мэдүүлэг авч эхлээд байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Г.Алтанхүү “найз охиноо өөр залуутай холбоотой байгааг нь мэдэнгүүтээ зодсон” хэмээсэн мэдүүлэг өгсөн бол, түүний ар гэрийнхэн “тасралтгүй зодсоор амь насанд нь хүрчихээгүй” гэж мэдүүлсэн байна.
Талийгаач эмэгтэйн шүүх эмнэлгийн дүгнэлт гадны нөлөөгүй гэж гарсан тул Монгол улсын ерөнхийлөгч энэ хэрэгт холбогдох албаны хүмүүсийг шударга ажиллах үүрэг өгч, дахин хяналт тавихыг шаардсан.
Улмаар Ерөнхий прокурор Д.Дорлигжав талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс өөр шинжээчийн бүрэлдэхүүн томилоод байгаа.
Хоёр дахь удаагийн шүүх эмнэлгийн дүгнэлт ирэх долоо хоногт гарах аж.


















