Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт хойшилсоор байна

Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн 33 настай Г.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт хойшилсоор байна
Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт хойшилсоор байна. Зураг: МҮОНРТ

Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн 33 настай Г.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа.

Уг харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгч Ч.Элбэгдоржийн санаачилгаар “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт зохион байгуулж, холбогдох албаныханд уг хэрэгт хариуцлагатай хандахыг үүрэг болгосон билээ.

Үүргийн дагуу Ерөнхий прокурор Д.Дорлигжав хэт нэг талыг барьсан шинжтэй гарсан шүүх эмнэлгийн анхны дүгнэлтийг няцааж, дахин шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсөн.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс шинээр томилогдсон шинжээчийн бүрэлдэхүүн өнгөрсөн оны сүүлчээр ажлаа эхлүүлсэн хэдий ч дүгнэлт одоо болтол гараагүй байгаа.

Холбогдох албаныхны тайлбарлаж байгаагаар, талийгаачийн цогцсонд олон төрлийн нарийн шинжилгээ хийгдэж байгаа учир, хариу ийн удаашрахад хүрсэн байна.

Түлхүүр үг:Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт хойшилсоор байна
Хуваалцах