Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Талийгаачийн сууж явсан таксины жолоочийг хайж байна

Энэ сарын 17-ны өдөр гал тэргэнд дайруулан амиа алдсан байдалтай олдсон Үндэсний соёл амралтын газар ажилладаг 19 настай охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагаас хэргийг дахин мөрдөх ажиллагаа хийхийг хүссэн байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Талийгаачийн сууж явсан таксины жолоочийг хайж байна
Талийгаачийн сууж явсан таксины жолоочийг хайж байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 17-ны өдөр гал тэргэнд дайруулан амиа алдсан байдалтай олдсон Үндэсний соёл амралтын газар ажилладаг 19 настай охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагаас хэргийг дахин мөрдөх ажиллагаа хийхийг хүссэн байна. Учир нь ар гэрийнхэн нь охиныг гадны нөлөөтэй нас барсан хэмээн үзэж байгаа ажээ.

Ар гэрийнхнийх нь энэхүү гомдлыг үндэслэн Цагдаагийн байгууллагаас охины хамгийн сүүлд суусан таксины жолоочийг хайж байгаа юм. Эх сурвалжуудын ярьж буйгаар охин Ус цаг уур орчны шинжилгээний төвийн уулзвараас ТБД андууд хүртэл явахаар такси барьсан байна. Таксины жолоочийн дэргэд 50 гаруй насны эмэгтэй сууж явсан гэнэ. Түүнчлэн тэрбээр таксинд суухдаа 3000 төгрөг урьдчилж төлсөн аж.

Хуваалцах