Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Талийгаачийн цогцсыг дахин задлан шинжилгээнд оруулна

Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн 33 настай Г.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Талийгаачийн цогцсыг дахин задлан шинжилгээнд оруулна
Талийгаачийн цогцсыг дахин задлан шинжилгээнд оруулна. Зураг: МҮОНРТ

Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн 33 настай Г.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа.

Талийгаач эмэгтэйн шүүх эмнэлэгийн дүгнэлт гадны нөлөөлгүй гэж гарсан тул Монгол улсын ерөнхийлөгч энэ хэрэгт холбогдох албаны хүмүүсийг шударга ажиллах үүрэг өгч, дахин хяналт тавихыг шаардсан билээ.

Улмаар Ерөнхий прокурор Д.Дорлигжав талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс өөр шинжээчийн бүрэлдэхүүн томилсон байна.

Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Г.Алтанхүүгийн хамаатан гэгдэх н.Болормаа, н.Бурмаа нараас байцаалт мэдүүлэг авчээ. н.Болормаагийн хувьд талийгаач бүсгүйг хэд хэдэн хувийн эмнэлгээр дагуулж явсан, сүүлд ГССҮТ-д хүргэж ирсэн нэгэн юм.

Мөн Н.Бурмаагийн хүсэлтээр мэдээллийн хэд хэдэн сайт нэр хүндэд халдсан хэргээр шалгагдаж байгаа тухай мэдээлэл түгээд байна.

Түлхүүр үг:Талийгаачийн цогцосыг дахин задлан шинжилгээнд оруулна
Хуваалцах